TANAN IMPEX LLC

Компанийн танилцуулга

    “Танан Импекс” ХХК 2002 онд байгуулагдсанаас өдгөө хүртэл геологи хайгуулын болон гидрогеологийн зорилготой өрөмдлөгийн иж бүрэн ажлыг харилцагчийн захиалгаар олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн явуулж байна. Ашигт малтмалын хайгуул өрөмдлөг болон гидрогеологийн иж бүрэн судалгааны ажлын цар хүрээг жилээс жилд өргөжүүлэхийн зэрэгцээ өрөмдлөгийн албыг хөгжүүлэх, дэвшилтэт арга, багаж техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, мэргэшсэн боловсон хүчнийг дадлагажуулахыг зорьж ажилладаг.
    Тус компани 200 гаруй ажилтантай, 500–3000 метр хүртэл гүн өрөмдөх хүчин чадал бүхий 25 өрөмдлөгийн тоног төхөөрөмж, 130 орчим машин, техник хэрэгсэлтэйгээр эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна. 2010 оноос компанийн ажил үйлчилгээг сайжруулах зорилгоор “MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага”; 2012 оноос “ MNS ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо-Шаардлага” олон улсын стандартыг байгууллагын менежментдээ тус тус нэвтрүүлснээр дотоод, гадаадын томоохон төсөлт ажлуудыг чанарын ахисан түвшинд гүйцэтгэн байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж улмаар салбартаа өрсөлдөх чадвараа ахиулсаар байна.
Бид захиалагчийн гэрээт ажлыг гүйцэтгэхдээ дараах бодлогыг баримталдаг. Үүнд:   

  • Өрөмдлөгийн гэрээт ажлыг технологийн зааврын дагуу өндөр чанартай хийх,   
  • Өрөмдлөгийн ажлын явцад өөрөөс шалтгаалах эрсдлийг 100 хувь хариуцах,   
  • Гэрээт ажил гүйцэтгэхдээ үнийн уян хатан бодлого баримтлах,   
  • Ажлын гүйцэтгэлийг захиалагч талын сэтгэл ханамжид бүрэн нийцүүлэх зэрэг хамаарна.

    Танан Импекс компанийн ажиллагсад “Сэтгэлээс зүтгэл–Зүтгэлээс бүтээл” уриан дор чин сэтгэлээсээ ажиллан, хөдөлмөр бүтээлээ цуурайтуулдаг болохыг илэрхийлэхэд таатай байна.

     

  • TANAN IMPEX LLC