TANAN IMPEX LLC
TANAN IMPEX LLC

Ашигт малтмалын хайгуулын өрөмдлөг

    “Танан Импекс” ХХК нь хатуу ашигт малтмалын хайгуулын өрөмдлөгийн ажлыг (Core) BQ голчтойгоор 3000м, NQ голчтойгоор 2300м, HQ голчтойгоор 1600м, PQ голчтойгоор 1050м хүртэлх гүн өрөмдөх дээжит өрөмдлөгийн тоног төхөөрөмж - 13, Гидрогеологийн өрөмдлөгийн ажлыг 190-500мм хүртэлх голчтойгоор 500м гүн өрөмдөх хийн цохилтот өрөмдлөгийн тоног төхөөрөмж-6, мөн гидрогеологийн өрөмдлөгийн ажлыг 150-310мм хүртэлх голчтойгоор 1000м гүн өрөмдөх хүчин чадалтай Rotor өрөмдлөгийн тоног төхөөрөмж-5, канатан цохилтот өрөм – 1, нийтдээ 500-3000 метр хүртэл гүн өрөмдөх хүчин чадалтай 25 өрөмдлөгийн тоног төхөөрөмж, 25 өрмийн бригад, 130 орчим машин, техник хэрэгслийн нөөц чадамжтайгаар гүйцэтгэдэг.

Компани үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ашигт малтмалын хайгуулын, усан хангамжийн, газрын гүний дулаан ашиглах зэрэг өрөмдлөгийн цогцолбор ажлыг тасралтгүй хийж ирсний дотор ашигт малтмалын хайгуулын чиглэлээр томоохон төсөлт ажлуудыг амжилттай гүйцэтгэв.

Сүүлийн жилүүдэд South Gobi Sands ХХК, “CGBEM” ХХК, “Golden Hill” ХХК, Коже Говь ХХК, Тэнгри Ойл Шэлл ХХК, Гурван зам ХХК, Корет Илч Хүч ХХК, Адамас Майнинг ХХК, Эм Си Ди Эс ХХК зэрэг компанийн захиалгаар нүүрсний хайгуулын өрөмдлөгийн төсөлт ажлуудыг, Гурван Сайхан ХХК-тай хамтран ураны хайгуулын дээжит өрөмдлөг, “Жи Эс Би Майнинг” ХХК, “Миллениум сторм” ХХК, “Мон Лаа” ХХК, “Босстон Интернэшнл” ХХК, “Эх Мөрөн” ХХК, “Билүүт Майнинг” ХХК, “Цэцэнс Майнинг ХХК, “Говь Эксплорейшн” ХХК, “Central Asia Mining” ХХК зэрэг компанитай гэрээлэн полиметалийн хайгуул өрөмдлөг, Түүнчлэн S Development ХХК-тай хамтран газрын гүний дулаан ашиглах цооног өрөмдлөгийн ажлыг өндөр чанартайгаар тус тус нийлүүлжээ.

    Харилцагчийн захиалгат ажлыг манай чадварлаг мэргэжилтэн, ажилтнууд эх орны өнцөг булан бүрт байгалийн олон янз нөхцөл, геологийн тогтоц, хурдас чулуулгийн онцлогт тохирсон арга аргачлал, дэвшилтэт техник, технологи ашиглан амжилттай гүйцэтгэж байна.

 

TANAN IMPEX LLC