TANAN IMPEX LLC
TANAN IMPEX LLC

Гидрогеологийн чиглэлээр гүйцэтгэх ажил үйлчилгээний хүрээнд

1. Цооногийн цэвэрлэгээ /airlift шавхалт/

  • Цооногийг өрөмдлөгийн уусмалаас цэвэрлэж, уст давхаргыг сэргээх
  • Газрын доорх усны тогтонги түвшинг тогтоох
  • Уст давхаргын судалгаанд цооногийг бэлтгэх

    2. Уст давхаргын судалгаа /Насосын шавхалт/

  • Тохируулах туршилт (Calibration test)
  • Шаталсан ундаргатай шавхалт (Step test)
  • Тогтмол ундаргатай шавхалт (Constant Rate Test)

    3. Гидрогеологийн суурин боловсруулалтын ажил

  • Цооногийн мэдээллийг боловсруулах
  • Уст давхаргын гидрогеологийн тооцооны параметрийг тодорхойлох
  • Гидрогеологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан бичиж, газрын доорх усны нөөцийн болон чанарын үнэлгээ өгөх зэрэг багтана.

    Манай компани гидрогеологийн хээрийн туршилт, шавхалт, суурин боловсруулалтын ажлыг мөрдөж буй заавар, журмын дагуу болон олон улсын стандартад нийцүүлэн хийж харилцагч захиалагчийн эрэлт хэрэгцээг хангаж байна. Гидрогеологийн шавхалт туршилтын ажил хийх зориулалтаар Зил 131, Landcriuser78, Nord Benz зэрэг машин техникийг орчин үеийн гидрогеологийн туршилтын тоног төхөөрөмжөөр тоноглон шавхалт туршилтын ажилдаа амжилттай нэвтрүүлсэн.
    Airlift шавхалтын ажлыг гидрогеологийн эрэл, хайгуул, ашиглалтын цооногийг цэвэрлэх, газрын доорх усны ундаргын урьдчилсан мэдээлэл авах өндөр хүчин чадал бүхий Atlas Copco, Ingersoll компрессор /10-25 бар/ ашиглаж, Calibration test, Step test болон Constant rate test-ийг 1-30л/с хүчин чадалтай гүний насос, насосын хурд тохируулагч самбар /Variable speed drive pump/-ын тусламжтайгаар тус тус гүйцэтгэдэг. Мөн цооногийн хийцийн зургийг Log plot программ дээр зурж, гидрогеологийн тооцооны параметрийг Aquifer test программ хангамжаар тооцоолдог бол газрын доорх усны нөөцийг сүүлийн үеийн 3 хэмжээст газрын доорх усны нөөцийн программ хангамж болох Modflow software ашиглан гүйцэтгэдэг.

    Гидрогеологийн чиглэлээр гүйцэтгэсэн ажлаас дурдвал:

    South Gobi Sands ХХК-ийн захиалгаар Овоот нүүрсний уурхайн гидрогеологийн хайгуулын өрөмдлөг, Сүмбэрийн нүүрсний уурхайн усан хангамж, гидрогеологийн ашиглалтын цооног өрөмдлөг,

    Шинэ Шивээ ХХК /Улсын төсвийн хөрөнгөөр/ Ногоон тойрмын нүүрсний ордыг түшиглэн байгуулах дулааны цахилгаан станцын үйлдвэрлэлийн усан хангамжийн зориулалттай газрын доорх усны нарийвчилсан хайгуулын гидрогеологийн судалгааны ажил, газрын доорх усны нөөцийн болон чанарын үнэлгээ,

    Усны газар /Улсын төсвийн хөрөнгөөр/ Дорноговь аймаг, Алтанширээ сум, Борхөөвөрийн говьд Сайншанд аж үйлдвэрийн усан хангамжинд зориулсан газар доорх усны нарийвчилсан гидрогеологийн хайгуулын ажил, газрын доорх усны нөөцийн болон чанарын үнэлгээ

    “Төгрөг Нуурын Энержи“ ХХК-ийн захиалгат ажил болох Төгрөг нуурын нүүрсний уурхайд пизометрийн цооног өрөмдөх, шавхалт туршилтын ажил,

    “Оюутолгой“ ХХК-ын захиалгаар Ханбогдын усан хангамжийн гидрогеологийн судалгааны ажлын өрөмдлөг шавхалт туршилтын ажил, Ундай голын голдрил өөрчлөх төслийн цооног өрөмдлөг, шавхалтын ажил,

    “Саус Гоби Сэндс” ХХК –тай хамтран Нармандах уурхай, Тооройншанд өрөмдлөг, шавхалтын туршилтын ажил

    “Оюутолгой“ ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн “Газрын доорх усны эрэл, хайгуулын гидрогеологийн судалгаа” –ны ажил, газрын доорх усны нөөцийн болон чанарын үнэлгээ зэрэг болно.
  •  

    TANAN IMPEX LLC