TANAN IMPEX LLC
TANAN IMPEX LLC

“MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага” стандарт



ЧАНАРЫН УДИРДЛАГА


    “Танан Импекс” ХХК нь хэрэглэгч талын болон хууль тогтоомжийн шаардлагыг ханган биелүүлэхийн тулд бүхий л үйл ажиллагаагаа хянаж байхаар компанидаа чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, баталгаажуулан энэхүү тогтолцоогоо байнга сайжруулан ажиллаж байна.
Манай компанийн чанарын удирдлагын тогтолцоо нь олон улсын 9001:2015/ MNS 9001:2016 стандартад нийцсэн, бүрэн хэмжээгээр баримтжуулсан тогтолцоо байх болно.

Бид 2013 онд “Стандарт хэмжил зүйн газар”-аас “Чанарын удирдлагын тогтолцоо”-г ISO 9001:2008/ MNS 9001:2010 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул № 062 тоот гэрчилгээгээр гэрчилгээжсэн.

Мөн 2017.01.31-ний өдөр 9001:2015/ MNS 9001:2016 стандартын дагуу шинэчлэснээр 3 жилийн хугацаагаар гэрчилгээгээ сунгасан.

Чанарын бодлого

Холбогдох хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандарт, арга аргачлалд бүрэн нийцсэн, шингэний болон хатуу ашигт малтмалын өрөмдлөгийг хүрээлэн байгаа орчинд ээлтэй, сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологиор гүйцэтгэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр ханган, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулан салбартаа тэргүүлэгч болох юм.

TANAN IMPEX LLC