TANAN IMPEX LLC
TANAN IMPEX LLC

“MNS ISO 14001:2005 Байгаль орчны удирдлагын тогтолцоо - Шаардлага” стандарт



БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГА


    “Танан Импекс” ХХК нь байгаль орчноо нэн түрүүнд тавьж, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийг Монгол улсын хууль, дүрэм журам, стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. Мөн 2014 онд “Стандарт хэмжил зүйн газар”-аас “Байгаль орчны удирдлагын тогтолцоо” ISO 14001:2004/MNS ISO 14001:2005 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул № 001 тоот гэрчилгээгээр гэрчилгээжсэн монголын анхны өрмийн компани юм.
    Бид байгаль орчны удирдлагын тогтолцоогоо ISO 14001:2015/ MNS ISO 14001:2016 стандартын дагуу шинэчлэснээр 2017.01.31-ний өдөр 3 жилийн хугацаагаар гэрчилгээгээ сунгасан.

Байгаль орчны бодлого


    Бид үйл ажиллагааныхаа бүхий л явцад байгаль орчинд хоргүй, хаягдалгүй, эрсдэлгүй технологиор ажиллаж, гарч болзошгүй байгаль орчны эрсдлийг тодорхойлон, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж түүнд хяналт тогтоон ногоон хөгжлийг дэмжин ажиллана.

TANAN IMPEX LLC