TANAN IMPEX LLC
TANAN IMPEX LLC

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй


    Бидний аюулгүй ажиллагааны үндэс нь осол, эрсдэл багатай ажлын байр бий болгох арга замыг багтаасан, ажиллагсдын итгэл үнэмшил, мэдлэг туршлага, стандартыг ажил хөдөлмөртөө ягштал мөрдөх дадал, ойлголтыг нэгтгэн төлөвлөсөн систем байдаг. Ажиллагсдын сургалт, удирдлагын хяналт, үнэлгээ нь аюулгүй ажиллагааг үр дүнтэй явуулах баталгаажуулалт болдог юм. Осол аваараас сэргийлэхийн тулд өөрийн аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журмуудын хүрээнд аюулгүй ажиллагааны болзошгүй эрсдлийг тогтоон хяналтдаа авч, арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг.
    MNS OHSAS-18001:2012 олон улсын “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” стандартын шаардлагад нийцүүлэн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, баримтжуулан хэрэгжүүлэх, хадгалах, түүний үр нөлөөг тасралтгүй сайжруулахыг чармайн ажилладаг. Энэхүү стандартыг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2015 онд холбогдох байгууллагаар албан ёсоор баталгаажуулна.
    Компанийн хамгийн үнэт баялаг – ажилтан нэг бүрийн хөдөлмөрлөх, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхэд нь эрүүл мэндийг нь хамгаалах, аюулгүй байдлыг хангах асуудлыг эрхэмлэж компанийн удирдлагын шатны ажилтан, ажиллагсдын оролцоо, хүн, техник, санхүүгийн нөөцийг ханган ажиллахыг зорьдог.

Эрсдлийн удирдлага

Эрсдлийн үнэлгээг ажлын байр бүрээр ажилтан, мэргэжилтнүүдийг оролцуулан хийж, үйлдвэрлэлийн осол, аваар гарсан ажлын байрны эрсдлийн үнэлгээг шинэчлэн хийж, бууруулах арга хэмжээ авч ажилладаг. Шинэ технологи нэвтрүүлэх, тоног төхөөрөмж шинээр суурилуулах болон ашиглаж байгаа тоног төхөөрөмжөө өөрчлөх тохиолдол бүрт тэдгээрийг ажиллуулахын өмнө гарч болзошгүй аюулыг танин илрүүлэх, эрсдлийг үнэлэх, ноцтой аюул, эрсдлийг хянах, удирдах механизмыг боловсруулан дүн шинжилгээ хийдэг.

 

TANAN IMPEX LLC