TANAN IMPEX LLC
TANAN IMPEX LLC

Байгаль орчин, нөхөн сэргээлт


Байгаль орчны бодлого

    “Танан Импекс” ХХК-ийн Байгаль орчны бодлого, түүнийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол улсын хууль тогтоомж болон стандарт, компанийн дотоод дүрэм, журмын шаардлагад нийцсэн байхыг эрхэмлэнэ. Манай компани үйлдвэрлэлийн бүхий л түвшинд эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй ажлын байрыг бүрдүүлэн ажиллах зорилготойгоор 2012 оноос “MNS ISO 14001:2005 Байгаль орчны удирдлагын тогтолцоо.-Шаардлага” стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 26-нд Байгаль орчны удирдлагын тогтолцоог MNS ISO 14001:2005 стандартын дагуу нэвтрүүлснийг баталсан №001 Гэрчилгээ авсан билээ.
Бид үйл ажиллагааныхаа бүхий л явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, хаягдалгүй, эрсдэлгүй технологиор ажиллаж, гарч болзошгүй байгаль орчны эрсдлийг тодорхойлон, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж түүнд хяналт тогтоон, ногоон хөгжлийг дэмжин ажиллана.

Нөхөн сэргээлт

    Нөхөн сэргээлт нь компанийн Байгаль орчныг хамгаалах бодлого, нийгмийн хариуцлагын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Геологи хайгуулын болон гидрогеологийн өрөмдлөг, шавхалт туршилтын ажлын явцад өрөмдсөн цооногийн болон хээрийн ангийн талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажлыг Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Ашигт малтмалын тухай хууль” болон MNS ISO 14001:2005 “Байгаль орчны удирдлагын тогтолцоо-Шаардлага” стандарт, “Байгаль орчин. Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, Техникийн ерөнхий шаардлага- MNS 5917-2008” стандарт, компанийн “Байгаль орчны бодлого, төлөвлөгөө”-ний дагуу хийж орон нутгийн байгаль орчны хяналтын байгууллага болон Захиалагч талтай актаар хүлээлцэн баримтжуулдаг.
Бид байгаль орчны талаар хүлээсэн үүргээ ухамсарлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгаль орчны удирдлагын тогтолцоогоо цаашид улам сайжруулан, уул уурхайн бусад компаниудыг уриалан ажиллах болно.

 

TANAN IMPEX LLC