TANAN IMPEX LLC
TANAN IMPEX LLC

Туршлага


    Бид өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагийн хэлхээст ажиллаж бүтээдэг. Ахмад ажилчдын арвин туршлагыг орчин цагийн техник технологи, мэргэжилтэй ажиллах хүчний мэдлэг, ур чадвартай хослуулан зайлшгүй мөрдөх стандарт, журам зааврыг баримтлан үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлсээр байна.
    Компани үүсгэн байгуулагдсан анхны жилүүдэд ОХУ-д үйлвэрлэсэн 1БА15, УКС22, УРБ2А тоног төхөөрөмжөөр гүний худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байлаа. 2005 оноос өрөмдлөгийн үйл ажиллагаандаа БНСАУ-ын хийн цохилтот өрөмдлөгийн техник болох Longer 38, Longer44, 2007 оноос дээжит өрөмдлөгийн YDX 3А, YDX 3G, YDX 1800, YDX 3000 зэргээр техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж технологийн дэвшлийг том, бага олон арван төсөлт ажлуудад амжилттай ашиглаж ирсэн. Харилцагчийн хүрээ өргөжиж, захиалгат ажлын хэмжээ нэмэгдэхийн хэрээр мэргэжилтэй, ур чадвартай ажиллах хүч, техникийн чадал хэмжээ ч мөн өссөөр өнөөдөр 25 өрөмдлөгийн тоног төхөөрөмж, 25 өрмийн бригад, 130 орчим машин, техник хэрэгслийн нөөц, 200 гаруй ажиллагсадтайгаар 500-3000 метрийн гүнд ашигт малтмалын хайгуул болон гидрогеологийн өрөмдлөг, судалгааны цогц ажлыг гүйцэтгэх чадамжтай боллоо.
    Үндсэн ажилтнаас гадна томоохон захиалгат ажил гүйцэтгэх гэрээт ажилтны нөөцтэй. Нийт ажиллагсдын 80% нь мэргэжлийн боловсрол эзэмшсэн бол ажилтнуудынхаа нийгмийн асуудалд багагүй анхаарч тогтвортой ажиллах нөхцлийг хангасны дүнд өрмийн мастеруудын 60% нь 8-аас дээш жилийн ажлын туршлагатай. Компанид МУ-ын зөвлөх инженер 4, мэргэшсэн инженер 3, инженер 10 гаруй ажилладаг зэрэг нь аливаа захиалгат ажлыг гэрээт хугацаандаа чанартай нийлүүлэх нэгэн баталгаа болдог.

 

TANAN IMPEX LLC