TANAN IMPEX LLC
TANAN IMPEX LLC

Нийгмийн хариуцлагын тухайд:


  • Монголын үндэсний сагсан бөмбөгийн сүпер лигт өөрийн багаа оролцуулж өндөр амжилт тогтмол үзүүлж байна.
  • Усны хэрэг эрхлэх газартай хамтран Дэлхийн усны өдрийг тохиолдуулан жил бүрийн 3дугаар сард улс орон даяар ЕБС-ийн сурагчдын дунд гар зураг, эсээ бичлэгийн уралдаан зарлаж, ивээн тэтгэдэг.
  • Жил бүрийн 12 дугаар сард компанийн нэрэмжит “Оюунлаг ирээдүй” ЭШ-ний бага хурлыг их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулдаг.
  • Монгол Улсын анхны геологич, геологи-эрдэс судлалын ухааны доктор Ж.Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ Залуу судлаач” ЭШ-ний бага хурлыг 2010 оноос хойш ШУА-тай хамтран зохион байгуулсаар ирсэн.
  • ШУТИС-МИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд МҮОНРТ-ээс зохион байгуулдаг үндэсний аварга шалгаруулах “ABU ROBOCON” тэмцээнд “Танан Импекс” багийг 2012 оноос ивээн тэтгэн оролцуулж байна.
  • 2009 оноос Налайх дүүргийн МСҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр ажиллаж байна. Налайх дүүргийн МСҮТ-ийн сургалтын бааз, оюутнуудын сургалтын орчинг сайжруулах зорилгоор чамгүй хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд оюутнуудыг нь компанидаа цалинтай үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, амжилттай төгсөгчдийг ажлын байраар хангах өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулдаг.
  • Мөн үйл ажиллагаа явуулж байгаа СХД-ийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон дунд сургуулийн нийгмийн эмзэг бүлэгт хамаарах сурагчдад тодорхой хэмжээний тус, дэмжлэг үзүүлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
  •  

    TANAN IMPEX LLC